Үзсэн тоо: 1758
1
Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 1-р сарын 30. Лхагва гариг. asdf
Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.
Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.

Боловсролын давалгаа (Б.Д): “Боловсролын давалгаа” ТББ-аас цаашид үйл ажиллагаагаа явуулахад “Одоо бид хүүхдийг ер нь яаж харах юм бэ?” гэсэн асуулт тулгараад байна. Малчин, нүүдэлчин үед ахмад хүмүүс бол амьдралын хамгийн их туршлагатай, мэдлэгтэй, тэднийг бусад нь хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Гэтэл одоо бидний амьдралын тогтолцоонд өөрчлөлт ороод байна. Суурьшмал амьдралтай болж. Зарим залуучууд ихийг мэддэг, чаддаг болжээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудад хандах хандлагаа эргэж харах шаардлага бидэнд үүсч байна. 

Д.Нонна (Д.Н): Харин тиймээ. Хүүхдийг хүн гэж үздэггүй, тэдэнд дээрэлхүү байдлаар ханддаг хүмүүс цөөнгүй байна. Би автобусанд жаахан хүүхдийг суудлаас нь босгодоггүй. Хүүхэд чинь ч бас ядардаг юм шүү дээ. Уламжлалт аргаа орчин үетэйгээ уялдуулах шаардлагатай. Өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхдээ таних, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол их тааруу болжээ.

(Б.Д): Одоо үеийг социализмын үетэй харьцуулахад ялгаа байна уу?

(Д.Н): Социализмын үед хүүхдийн тухай хүн бүр ярьдаг байсан. Боловсролын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөө орон нутагт очиход аймаг, сум нэгдлийн дарга нар гээд хүүхдийн асуудлыг ярьдаггүй хүн байгаагүй. Төрөөс хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил ч их хийдэг байлаа. Сар тутам “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл гарч, түүнийг нь эцэг эхчүүд тогтмол авч уншдаг байсан.  Би цуглуулсан “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлээ нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт өгсөн. Тэнд очиж үзэж сонирхож болно.

(Б.Д): Дуу, шүлэг гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлүүд ч олноороо гардаг байсан даа.

(Д.Н): Тийм. Элдэв-Очир чинь хүүхдийн кино театр байлаа шүү дээ. Хүүхдэд зориулсан “Оюун түлхүүр” сэтгүүл гардаг байлаа. Түүний дотор эцэг эхчүүдэд зориулсан зүйлс бас байдаг байсан. Мөн олон эцэг эх хүүхдүүдтэйгээ сонсдог “Цэнхэр самбар” радио хичээл бүтэн сайн өдрийн 10.00 цагт явдаг байв. 1962 он чухал эргэлт гарсан жил байсан. Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарах талаар бүх хүнд хандсан захидал гаргасан.

1990 он гараад л хүүхдийн хүмүүжил гэж ярих хүн ховордсон доо. Би гэхэд л 1990 онд яамнаасаа “Цэцэрлэгийн хэлтэс”-тэйгээ хамт тэтгэвэрт гарсан.

(Б.Д): Хэрэв бидэнд уламжлал байсан бол ийм хурдан алга болчихмооргүй юм?

(Д.Н): Одоо хүүхэд өөрөө өөрсдийгөө удирдах ёстой гээд үүнийгээ шинэ юм шиг яриад байна. Тэр чинь байсан л байхгүй юу. Бүлгийн ажил, пионерийн ажил гээд хүүхдүүд “пионерийн танхим”-даа ороод ярилцдаг, өөрсдөө хамтарч юм хийдэг байсан. Одоо тийм юм алга. 2-3 ээлжтэй болохоор өрөө тасалгаа ч олдохоо байжээ. Одоо нийгмийн ажилтан гэж байна, гэхдээ ядуу өрх, хог шороо ярина уу гэхээс биш, хүүхдийн тухай ярьж байгаа юм алга. Хорооны дарга хулгайч, архичин, гэр бүлийн салалт ярина уу гэхээс биш хүүхдийн асуудал ярьдаггүй.

(Б.Д): Үлдэх ёстой боловч алга болчихсон тийм уламжлал байна уу?

Одоо бол гадны юм их ороод ирчихсэн байна. Эцэг эх үлгэрлэх, хүүхдээ хүндлэх, зөв харилцах, хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэтгэх сайхан уламжлалыг авч хоцрох л ёстой. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн ах, эгч нь дүүгээ сургаж, өсгөж өндийлгөөд л явчихдаг байсан. Мөн эцэг эхчүүд  хүүхдийнхээ нас зүйн онцлогийг сайн мэдэж байж, хүүхэдтэйгээ зөв харилцана.
Социализмын үед нийгмийн төлөө их юм хийж байсан. Алдаа нь хувь хүний асуудлыг бага анхаардаг байсан байх.

(Б.Д): Одоо бол нийгмээ ч, бас хүнээ ч хаясан юм биш үү?

(Д.Н): Өнөөдөр хүүхдийг амьдрах ухаанд сургах ажил их орхигдож байна. Хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө авч явж чадахгүй байна. Цэцэрлэгт “хөдөлмөр”-ийн хичээл гэж ордог байсан. Ахлах насныхан нь товч энэ тэрээ хадаад сурчихдаг байлаа ш дээ.

(Б.Д): Тэр үед нэг ангид олон хүүхэдтэй байв уу?

(Д.Н): Нэг анги 25 хүүхэдтэй л байдаг байсан, яслийн ангид бол 15 хүүхэдтэй. Одоо зарим анги 50-60 хүүхэдтэй байна шүү дээ. Багш нар ядаргаанд орж байна. Ийм олон хүүхэдтэй болохоор зугаалгаар хүүхдээ салхинд ч гаргаж чадахгүй болж. Цэцэрлэгт хүүхдийг мөнгөгүй авдаг болсноос л болж байна. Багшийн ажил, үйлчилгээг үнэлэхгүй байна. 

(Б.Д): Тэр үед цэцэрлэгийн хамралт хэд байсан бэ?

(Д.Н): 20-30%-тай л байсан. Одоо 60, 70% гээд л байгаа юм. Яг бодит байдал дээр 50%-ийг нь л хамарч байгаа юм уу даа. Тэр хувилбарт сургалт энэ тэр ч худлаа юм билээ. “Шонхор” захын тэнд би нэг шинэ цэцэрлэгт очиж үзсэн. Зай талбай багатай, жижигхээн цэцэрлэг байна лээ.  Энэ их олон хүнтэй хотод 250, 330 хүүхдийн том том цэцэрлэг барих хэрэгтэй байна ш дээ. Том орон сууцнууд олноор баригдаж байна. Ийм орон сууцны 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байвал хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч хэчнээн амар байхав. Барилга барихаас нь өмнө барилгын компанитай 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байна шүү гээд л гэрээ байгуулчихаж болмоор санагддаг юм.
Сүүлийн 23 жил Монголд шунал  ихэссэн. Улсын хэмжээнд 400 ясли байсан, бүгд хувьд шилжиж, хувийн нүдний эмнэлэг, шүдний эмнэлэг, байр энэ тэр болоод дууссан.

(Б.Д): Үүнд хэн буруутай вэ?

(Д.Н): Хувьчлал гэдэг юм чинь л буруутай байхгүй юу. Сүүлдээ би өөрийгөө загнадаг юм. “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж. Тэгээд бас чадахгүй ээ, энэ хэдэн цэцэрлэгийн багшдаа туслах санаатай “юм” хэлчих гээд л.
Агуулгын стандарт гэхээсээ цэцэрлэгийн зай талбай, тавилга, тоглоом наадгай ямар байх ёстойг заасан стандартыг л гаргах шаардлагатай. Одоо хүүхдүүд цементэн шалан дээр хуванцар ширээ сандал, тоглоом наадгай хэрэглээд л байж байна. Энэ чинь хортой. Бүх зүйл модоор хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. 

(Б.Д): Сургалтын агуулгын хувьд Таны бодол?

(Д.Н): Эхлээд монгол хүүхэд дээр судалгаа, туршилт хийж, бусад орны сургуулийн өмнөх насны хүүхэд дээр хийсэн судалгаатай харьцуулан, өөрийн гэсэн агуулгыг бий болгох. Одоогийн стандарт гэдгийг бүрэн өөрчилж, өмнө хийж байсан цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгад ойртуулах, тэгээд цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг 8-10 жилийн хугацаанд тогтвортой байлгамаар байна.

(Б.Д): Цэцэрлэгийн багш нарт хандаж Та юу хэлмээр байна вэ?

(Д.Н): Хүүхдийн төлөө бүхий л насаа зориулж, хүүхдийг хүн болгох буянтай үйлсэд  зүрх сэтгэлээ өгсөн сайхан багш нартаа улам их амжилт гаргахыг хүсье. Та нар минь биеэ бодож, өөртөө цаг гаргаж, дандаа өөдрөг сэтгэлтэй, инээж баясаж яваарай.

Орчин үеийн сургалтын бүтэц өөрчлөгдөж байна. Оросд “2100 оны цэцэрлэг” гэсэн хөтөлбөр гарч сургалтын зарчмууд шинээр бий болж байна. Багш нар бүтээлчээр ажиллах, мэдээллийн технологийг бүрэн эзэмших, хүн түүний сэтгэл зүйн онцлогийг мэддэг хүн судлаач болоход анхаараарай.
 
Цаг зав гарган ирж, чухал санаанууд хөндсөн ярилцлага өгсөнд их баярлалаа.

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмдэглэсэн:  Н.Норжхорлоо


cialis manufacturer coupon 2016 open free prescription drug cards
nimodipine stroke nimodipine traumatic subarachnoid hemorrhage nimodipine emedicine
yasmin senel blog.keylink.rs yasmin
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
[ 11 ] bagch 122.254.115.XXX
2013 оны 10-р сарын 6. Ням гариг.
Nono bagchdaa bayrlalaa ajil amidrald tani az jargal sain saihaniig husiii tani cheg stesterlegiin bagch naraa oilgodog humuus olon bol saihanaaa barilga barih toolond l 1 dawhariig ni ter chegeer ni stesterleg bolgoh sanal cheni mach zow chuu duu hooloigoo bidnii omnoos hurgeseer baigaarai bagchaa ajaa amjilt amjilt
[ 10 ] хулан202.55.191.XXX
2013 оны 9-р сарын 11. Лхагва гариг.
юу юм бэ
[ 9 ] bagsh202.70.46.XXX
2013 оны 3-р сарын 14. Пүрэв гариг.
bagshdaa ene odrin mendig hurgej eruul enhig husie.tantai uulzaj asuj medeh zuil ih bdagch uulzah bolomj er oldohgui ym.mongol huuhdin nas setgehuig buren meddeg bagsh.surgaltin hotolbortei bvol zuger ymu gej bodoj yvdag bsan.tani yriltslagig unshad shan bla.
[ 8 ] Дундговь Оюунмаа202.179.11.XXX
2013 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
Танд баяраллаа та барилгын талаар зөв санаа хэллээ. Одоо цэцэрлэг барихаар хүчин чадал багатай жоохон юм бариад б/гаа юм.Цэцэрлэгийн агуулгыг амьдрах ухаанд сургах талаас нь монгол хүүхдэд тохирсоноор тодорхой болгож өгөх саналыг дэмжиж байна.Та урт удаан насалж бидэнд сургамж үгээ хайрлаж яваарай
[ 7 ] Тайван202.170.67.XXX
2013 оны 2-р сарын 4. Даваа гариг.
Багшаа орчин үеийн цэцэрлэгийн өөрчлөлт шинэчлэлийн бодлогын талаар нухацтай хэлсэн таны үг үнэхээо зөв билээ.Цэцэрлэгийн багшийн үнэлэмж багассан нь оргүй хоосон үг бишээ.Таныг одоо хүртэл СӨБ-ын талаар баримталж буй бодлого шийдвэрийн талаар үнэтэй санал санаачилга тавьсанд баярлалаа.Та урт наслаарай
[ 6 ] dornod4202.55.191.XXX
2013 оны 2-р сарын 4. Даваа гариг.
tsetserlegiin bagshiin unelemjiig deeshuuleh, tsetserlegiin toog nemegduulrh alsiig harsan hotolbor gd heregtei zuil olniig helsen bagshdaa bayarlalaa
[ 5 ] tseegi-122.254.115.XXX
2013 оны 2-р сарын 1. Баасан гариг.
Nonno bagshdaa ajliin amjilt urt udaan nasalj urgelj buyan setgelee bidendee zoriulj yavaarai gej husie
[ 4 ] otgoo103.10.22.XXX
2013 оны 1-р сарын 30. Лхагва гариг.
bayrlalaa Nonno bagshdaa urgelj bidnii tuluu huuhdiin tuluu setgelee zobooj baidag hun dee saihan yriltslaga boljee
[ 3 ] oyun202.55.191.XXX
2013 оны 1-р сарын 30. Лхагва гариг.
Ta buhend eruul enhiig husiye bayarlalaa
[ 2 ] enkhmaa202.179.7.XXX
2013 оны 1-р сарын 30. Лхагва гариг.
uuchlaarai aldaatai bichchihlee Tanid ajlin amjilt eruul enhiig husiye
[ 1 ] enkhmaa202.179.7.XXX
2013 оны 1-р сарын 30. Лхагва гариг.
saihan yariltslaga bna Manid amjilt. eruul enhiig husiye
Өөжиг
2013 оны 1-р сарын 31. Пүрэв гариг.
юуны өмнө танд баярын мэнд хүргэж урт удаан наслан СӨБ- ийн багш бидэндээ ач буянаа хайрлаж яваарай гэж хүсье. "Багачууддаа уншиж өгөөрэй ном" оо гаргасанд баяр хүргэе. Маш хэрэгтэй.Хуучны багш нараасаа гуйж авч хэрэглэдэг юм.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 10
Өнөөдөр 1541
Өчигдөр 2038
Энэ 7 хоногт 8267
Энэ сард 51228
Өнгөрсөн сард 78888
Нийт зочилсон 4862260

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Р.Энхбатын санаа зөв. Боловсролын салбарт 2016 онд зарцуулсан төсвийн ...
    ану
    sain bnau huuhdiin hel yrianii hamgiin chuhal ue bol ehnii 5jil ba ehn...
    ганаа
    авсан судалгааныхаа эх хувийг оруулж болохуу??
    марал
    Шинэсний цэцэгний зураг нь миний авсан зураг байна зөвшөөрөлгүй л тууж...
    зочин
    зохиол уншдаг хэн ч энэ хүний зөв гэдэгтэй санал нэгдэнэ