Үзсэн тоо: 4314
1
Цэцэрлэгийн багш ямар үүрэгтэй вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 11-р сарын 8. Пүрэв гариг. asdf
Цэцэрлэгийн багш нар өдөр тутам хүүхэдтэй ажиллахдаа ер нь ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? гэсэн асуултын хариултыг ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд хэрхэн авч үзсэнийг танд хүргэе. Энд цэцэрлэгийн багшийн үүргийг хоёр үндсэн чиглэлд хуваан авч үзжээ. Нэгдүгээрт цэцэрлэгийн багшийн “Үндсэн хандлага ба зохион байгуулалт”, хоёрдугаарт “Ажиглалт ба баримтжуулалт”.
ҮНДСЭН ХАНДЛАГА БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 
Мэргэжлийн хүмүүс (цаашид “багш” гэнэ)-ийн үндсэн үүрэг бол юуны өмнө цэцэрлэгт явж буй хүүхэд тус бүрийн ар гэрийн амьдрал болон тухайн хүүхдийн хөгжил-суралцахуйн өмнөх түүхийг сонирхон авч үзэхэд оршино. Ингэхдээ гол нь хүүхдийн сэтгэн бодох-төсөөлөх-ажиллах арга барилыг олж харж, ойлгоход анхаарна. Үүнийг ойлгож мэдсэнээр багш тухайн хүүхдийн сурч боловсрох олон арга замын үүдийг нээх түлхүүртэй болно гэсэн үг. Энэ явцад ажиглагч (багш) өөрөө мөн сургалтын процесс дэх суралцагч болно. Ингэж ажиллахад багшид яалт ч үгүй өөрийнхөө өмнө нь хэрэглэж ирсэн сургаж, хүмүүжүүлэх арга туршлагаа эргэн харах шаардлага тулгардаг. Үүнээс л багш төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаа явуулахдаа өөрөө алинд нь дуртай, алинаас нь зайлсхийдэг, мөн ямар чадавхтайгаа илүү мэдэрдэг. 

Багшийн хамгийн чухал үндсэн хандлага бол хүүхдийг хүчтэй, сул дорой, өөрийн гэсэн өнгө төрхтэй, онцлогтой байна гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх явдал. Хүүхэд тус бүрийн хувийнх нь хөгжлийн онцлогийг мэдэрч, мөн байнгын, системтэй ажиглалт, баримтжуулалт хийсний үндсэн дээр багш аль нэг хүүхдийн хөгжил сайнгүй/сааталтай байгааг эрт оношлон тогтоож чаддаг. Энэ нь тухайн хүүхдэд суралцах, шинийг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг. 

Багш хүүхэдтэй ганцаарчлан, тухайн хүүхдэд дэмжлэг үзүүлэн харилцаж, ажиллах явцад нэг талаас тэдний хооронд сэтгэлийн нандин холбоо, нөгөө талаас хүүхдийн  мэдэх, судлах үйлийг дэмжсэн таатай уур амьсгал бий болно. Багш хүүхдэд ойр байснаар тэд ямар асуулт, сонирхол, бодолтой байгаа, яаж тэдэнд нөлөөлж болох, хэрхэн тэдний үйлийг идэвхжүүлэх, сэдэл бий болгохоо олж мэддэг. Бие даан үйл хийхэд нь багш хүүхдийг зоригжуулна, мөн тэдэнд тойрон хүрээлж буй орчныхоо талаар асуулт тавих өдөөлтийг өгнө. Энэ явцад хүүхдийн санааг тусган авч, шинэ сэдвийг сэдэж, тэдний сониуч зан, судлах хүсэл тэмүүллийг өдөөнө. Хүүхдүүд багшийн явуулж буй ажилд шийдвэрлэх үүрэгтэйгээр хамтран идэвхтэй оролцоно, багш тэдний хийж буй үйлд ихээхэн ач холбогдол өгнө, хүч чадлыг нь дайчилна.

Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулах

Цэцэрлэгт янз бүрийн шашин шүтлэгтэй гэр бүлд өссөн, янз бүрийн насны, мөн хөгжлийн түвшин нь харилцан адилгүй хүүхдүүд хамтран амьдарч, суралцаж, тоглодог. Бусадтай харилцах харилцаагаа туршиж үзэх боломжтой тийм өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц нийгэмшихүйн орчин цэцэрлэгт бий. Өдөр тутам явагддаг олон төрлийн үйл ажиллагаа бүгд тэдний суралцахуйг өдөөж байдаг. Тийм учраас цэцэрлэгийн өдөр тутмын амьдралыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь их ач холбогдолтой асуудал. Хүүхэд бүр хайр халамж, өөрт нь анхаарал тавьж байгааг мэдрэх, тэд цэцэрлэгийн амьдралын зохион байгуулалтыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох, зохион байгуулах боломжтой байх, тэдний оролдлого, мэдлэг, судлах эрмэлзлийг нь дэмжиж өдөөж өгч байх нь хүүхдэд хамгийн зохистой таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн хүмүүс (багш) дараах үүргийг хүлээнэ:

    Найдвартай, итгэлтэй асран хамгаалагчийн хувьд хүүхдэд сэтгэл санааны таатай байдал, хамгаалалт, аюулгүй байдал, нөмөр нөөлгийг мэдрүүлнэ
    Хүүхдийн хүсэл, хийж буй зүйлд нээлттэй хандана, тэдний хэрэгцээ, санаа бодолд ач холбогдол өгнө
    Байгууллагын дотор үлгэр жишээ уур амьсгал бүрдүүлэхэд чармайлт гаргана
    Цэцэрлэг дэх хамтын амьдралаа төлөвлөх, зохион байгуулахад хүүхдүүдийг оролцуулна
    Тухайн насны хүүхдийн онцлог эрэлт хэрэгцээг анхаарч, насанд нь зохицсон нөхцөл, туршлага хуримтлуулах өрөөнүүд (орчин)-ийг бий болгоно
    Өөрийнхөө хүсэл, санааг илэрхийлэх, асуулт тавих, хариултаа өөрөө эрж олоход нь хүүхдийг зоригжуулна
    Цэцэрлэгийн гаднах орчинд хүүхэд суралцах, туршлага хуримтлуулах боломжуудыг эрж хайна
    Хүүхэд ачаалалтай байх, амрах мөн тайван нам гүм байх, идэвхтэй ажил үйл гүйцэтгэхийг хослуулна   
    Эрүүл хоол хүнсээр хангах, хүүхэд хөдөлгөөнтэй байх, түүндээ хөгжил баясалтай байхыг дэмжинэ


Үргэлжлэл бий.

Холбоотой материал:
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1338


Орчуулсан: П.Жаргал

Ном зүй
Grundhaltung und Gestaltung, s.19, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg


coupons for cialis printable blog.nvcoin.com cialis coupons online
cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
nimodipine stroke blog.pragmos.it nimodipine emedicine
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
cialis 5 mg daglig blog.cardsapp.com cialis wiki
cymbalta dosage 120 mg go cymbalta side effects
[ 8 ] зочин 202.179.10.XXX
2016 оны 2-р сарын 18. Пүрэв гариг.
ЕБС-ийн багш нар ёс зүйдээ анхаарахгүй бол та нарын шавь нар яг л тийм ёсзүйгүй хүн гарна даа
[ 7 ] зочин 202.179.10.XXX
2016 оны 2-р сарын 18. Пүрэв гариг.
харин тиймээ үүрэг хариуцлагаа мэддэггүй багш олон байна яанадаа
[ 6 ] Өв аймаг багш нар202.179.10.XXX
2016 оны 2-р сарын 18. Пүрэв гариг.
Дамаан СӨБ-д ажиллаж байгаа залуу багш нар БНХ-тэй хэрхэн яаж ажиллах вэ? хэдийд үүр
[ 5 ] Дундговь Оюунмаа202.179.11.XXX
2013 оны 2-р сарын 22. Баасан гариг.
Баяраллаа бүх багш нар уншиж өөртөө дүгнэлт хийж ажлаа сайжлуулах хэрэгтэй гэж бодож байна
[ 4 ] otgoo103.10.22.XXX
2012 оны 12-р сарын 13. Пүрэв гариг.
bayrlalaa
[ 3 ] dornod122.201.21.XXX
2012 оны 12-р сарын 5. Лхагва гариг.
маш гое мэдээлэл байна.үргэлжлэлийг хүлээж байна.Мөн бага насны хүүхдийг яаж ажигладаг хувилбараас сонирхуулаач
[ 2 ] сараа 202.55.191.XXX
2012 оны 11-р сарын 29. Пүрэв гариг.
санал нэгтэй байна харамсалтай нь сөб хариуцсан мэргэжилтэн нь энд тэндхийн сургалтанд өөрөө л хамрагдах юм ирээд ямар ч сургалт зохион байгуулахгүй юм
[ 1 ] Zochin124.158.88.XXX
2012 оны 11-р сарын 12. Даваа гариг.
Urgeljleliig huleej baina.
olzii
2013 оны 1-р сарын 4. Баасан гариг.
баярлалаа. уншсан багш нар нь бусаддаа унш гэж хэлээрэй.
Doljin
2013 оны 12-р сарын 8. Ням гариг.
unexeer xeregtei medeelel bna shuu, bayarlalaa
Doljin
2013 оны 12-р сарын 8. Ням гариг.
xolbogdox mergejliin setguuliin ner bas davxar medej avlaa zaaval unshina aa busad dugaariig ni

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 12
Өнөөдөр 401
Өчигдөр 1546
Энэ 7 хоногт 21545
Энэ сард 54355
Өнгөрсөн сард 50891
Нийт зочилсон 5871472

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...