Үзсэн тоо: 3127
1
Бичих чадварыг хөгжүүлэх арга
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 6 дугаар сарын 22 asdf

Багшийн хэлсэн үг, өгүүлбэрийг цээжээр бичих, өөрөө бодож тунгааж бичих гэдэг бол их өөр зүйл. Багш бидний хувьд 1-2 дугаар ангид нь сурагчдыг алдаагүй зөв бичүүлж сургахад илүү анхаарч “ЦЭЭЖ БИЧИГ”  байнга хийлгэдэг.  Гэтэл зарим туршлагатай багш зохион бичиж сургах үйлд ч мөн анхнаас нь зэрэг сургадаг байна. Бага ангийн сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн нэг хэлбэр бол шүлэг зохиолгон бичүүлэх хэлбэр юм.
Шүлэг бичих явцад санаа өгөх зорилгоор та дараах шүлгүүдийг хүүхдэд уншиж өгч болох юм. Хамгийн гол нь хүүхдээр өөрөөр нь санаа гаргуулж, сайтар бодуулж байж бичүүлэх шаардлагатай учраас үг алдаатай бичихэд багш та эмзэглэх хэрэггүй. Мөн бичсэн шүлгийг нь багш анхааралтай сонсож  (гэрт нь мөн аав ээжүүд ч адил)  уран үг, зүйрлэл зэргийг толгой холбон бичих замаар шүлэг бичиж болохыг тайлбарлаж, тусгайлан цаг гаргаж,  харилцан ярилцаж, дахин засварлаж шүлгээ улам чанаржуулна. Эцэст нь ангийн нийт сурагчид бичсэн шүлгээрээ яруу найргийн эмхтгэл гаргаж, бүтээлээ бусадтай хуваалцаж болно. Мөн түүнийгээ зарж борлуулж, хүүхэд бүрт ашиг орлогоос хувь хүртээж, багаас нь өөрийн хөдөлмөрийн амт шимийг мэдрүүлж болох юм.   
Ингээд та бүхэн монгол, америк хүүхдүүдийн зохиосон шүлэгтэй танилцана уу.

               Ээж ээ, би танд хайртай


Ээж ээ, би танд хайртай
Элсэн чихэр  нүд лүү  чинь цацсанд уучлаарай
Хөхөөрөө өсгөсөнд баярлалаа
Хичнээн зодож нүдсэн ч би танд хайртай

                                                                  Мөнхбаясгалан    2012.03.08
                                                                  (УБ хот, 84 дүгээр сургууль, 2 дугаар  анги)


                    Таргалалт                                   

Есөн настай байхдаа би                                                                                                                        
Ер бусын тарган байлаа                                      
Хүүхдүүд намайг
               “Хүзүүгүй хүн”
               “Бүдүүн гахай”
               “Бөөрөнхий торх” гэж хочилдог байлаа
Би тэдний хэлснийг тоохгүй байя гэсэн ч
Бие сэтгэлд минь хоногшин үлдсэн
                    Одоо би бусдын адил жинтэй ч
                    Олонд алдаршсан “тарган” гэдэг үг
                  Миний сэтгэлд байсаар байна.                                                                                               
   

                        

                  Нүдний шил

Хоёр настай байхдаа анх нүдний шил зүүгээд
Хорвоогоос хөндийрч байгаа юм шиг гунигтай байсан
Хүүхдүүд намайг хорхойтой зүйрлэж
            “Шавьж царайт”
            “Дөрвөн нүдэт”
            “Аалзан толгойт” гэж хочилдог
Би тоохгүй байвч
Бие сэтгэлд минь тэр хочнууд үлдсэн
Олон янзын хочноос салж
Орчлон хорвоод тайван амьдармаар байна

                                                             4 дүгээр ангийн сурагч Брадлей  (АНУ)



           











       Дундаж


Би нуруугаараа ч дундаж
Би сурлагаараа ч дундаж
Байнгын дундаж байх нь
Бүгдийн анхаарлаас хол байдаг

                                             4 дүгээр ангийн сурагч Катерина (АНУ)


             Аймшигтай аав

Ээж чинь яагаад шал угааж байгаа юм бэ?
Энхрий охин чи яагаад зүгээр зогсож байгаа юм бэ? гэж аавыг зандрахад
Би бээрсэн ялаа шиг
Бэмбэгнэж зогслоо
Аавын зандрангуй дуу надад
Арслантай учирсан юм шиг санагдлаа
Аргагүй шүү дээ тэр надаас хүчтэй
                              надаас том
                              надаас өндөр
Алдрайхан би чинь есхөн настай  (1)

                                                            Бага ангийн багш  (АНУ)

Р.Баяр

Ном зүй:
1.    “Бага ангийн сурагчдыг бичих чадварт хөгжүүлэх арга зүй “ - 18,19,20-р тал

                                                                                                         
[ 1 ] zochin180.235.179.XXX
2012 оны 6 дугаар сарын 23
2-r angiin Mongol huugiin shulgiig bagsh etseg eh ni zasaj bichihed ni tuslaad demjeed uram hairlaad ugvul 2 jiliin daraa gehed ANU-n 4-r angiin huuhed shig l bichne dee.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймгийн тэргүүний 22-р цэцэрлэг
2014 оны 11 дүгээр сарын 28
БНСУлсын хувийн цэцэрлэг 3
2014 оны 11 дүгээр сарын 17
″Skeleton″ навчнууд
2014 оны 11 дүгээр сарын 14
БНСУлсын хувийн цэцэрлэг 2
2014 оны 11 дүгээр сарын 14
Хүүхдийн яриа
2014 оны 11 дүгээр сарын 14
ЭЭ урт эгшиг
2014 оны 11 дүгээр сарын 13
бид
2014 оны 11 дүгээр сарын 13
БНСУлсын хувийн цэцэрлэг 1
2014 оны 11 дүгээр сарын 10

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 18
Өнөөдөр 1300
Өчигдөр 5468
Энэ 7 хоногт 23745
Энэ сард 107489
Өнгөрсөн сард 121680
Нийт зочилсон 2331569

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    цэцэрлэгийн ангийн буланд юу байх еостой вэ зөвлөгөө гэх мэт
    Гутармаар
    Тйим шүү. Гоё гоё нэртэй хөтөлбөрүүд нь бүгд соц үеийнх шиг шоудаад өн...
    Аль аль нь шунал
    Л.Гантөмөр Р.Энхбат хоёрын аль зөв хүн бэ?
    moogii
    oor goe goe sanaa baibal huvaaltsaaarai amjilt
    moogii
    sain bn bayarlalaa